Автомат арилжааны систем ажиллаж эхэллээ.



Манай систем хэрхэн таамаг гаргадаг вэ?
- History data Өмнөх түүх дата цуглуулах.
- Trading rules Арилжааны дүрэмүүд зохиох.
- Backtest дүрмийг өмнө дата дээр ажлуулж туршиж үнэлгээ өгөх.
- winrate - 80 хувиас дээш үнэлгээтэй дүрэм дээр бодит датаг холбож сигнал үүсгэх.
- Report Сигналыг биелэлтийг дүгнэж бүх хэрэглэгчидэд харуулах.

DET койн 0.03 төгрөгөөр борлуулна.


Бирж дээрх арилжааг дэмжих зорилгоор ICO 10% -с борлогдоогүй үлдсэн хэсгийг det.mn сайт дээр 2022 оны 03 сарын 01 хүртэл 0.03 төгрөгөөр борлуулж эхэллээ. Та бүхэн capex.mn биржээс манай койныг арилжааны ханшаар авах боломжтой. Мөн бид det койны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор автомат арилжааны програмын Trading Signal Subscription Service үйлчилгээг гаргахаар бэлдэж байна.

DET-AI арилжааны автомат програмын тухай товч танилцуулга.


Бидний хөгжүүлж байгаа автомат програм үндсэн 2 хэсгээс бүрдэнэ.
1. Determinant - Тодорхойлогч
2. Predictor - Таамаглагч
      Бирж дээрх ханшийн хөдөлгөөнийг автоматаар шинжилгээ хийж авах зарах шийдвэрийг програм өөрөө гаргана. Олон талын шинжилгээ тооцоолол хийх, хиймэл оюун машин сургалтын (ML/AI) алгоритмуудыг өдөр бүр сайжруулж туршсаар байна. Дэлхийн томоохон Crypto биржүүд дээр 1 өдөрт 18B$ эргэлддэг бол манай Монгол Улсын ДНБ 12B$ /2021/ буюу манай эдийн засгаас их мөнгө өдөр бүр эргэлдэж байдаг. Хамтдаа дэлхийн том зах зээлээс сая сая $ олохыг хүсвэл манай койноос авахад л болно.

Capex.mn дижитал хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Нэр томъёоны тайлбар

Крипто койн

P2P буюу хоорондоо шилжүүлэх боломжтой тархсан бүртгэлийн системийн нэг төрөл юм. /Bitcoin, Monero, Litecoin,Dash... гм/

Токен

Койны үндсэн сүлжээн дээр суурилсан Smart Contract буюу токен.

ERC-20 BEP20 сүлжээний тухай

BEP20 сүлжээний токен ERC-20 сүлжээнд байх боломжгүй тул гүйлгээ хийхдээ тухайн койн аль сүлжээн дээр байгаа тухай сайтар судалж үзнэ үү. Арилжааны биржүүд тухайн койн ямар сүлжээн дээр байгаа тухай анхааруулга байршуулсан байдаг. Сүүлийн үед BEP-20 ихээр ашиглагдах болсон бөгөөд энэ нь гүйлгээний шимтгэл ERC-20 ийг бодвол маш хямд байгаатай холбоотой юм.

ICO

Initial Coin offering - Койн / токен нээлтийн үйл явц.

IEO

Initial Exchange offering - Арилжааны системд шинэ койн / токен нээлт хийх үйл явц

IDO

Initial DEX offering - Арилжааны систем дээр тодорхой төсөлд зориулан олон нийтээс хөрөнгө босгос үйл явц

DEX

Decentralized exchange - Төвлөрсөн бус арилбааны бирж

Гүйлгээний шимтгэл

Бирж / Арилжаа дахь гүйлгээний шимтгэлийг тухайн бирж зохицуулна. ERC-20 (Etherium) болон BEP-20 (Binance)сүлжээний гүйлгээний шимтгэл нь үндсэн койноор төлөгдөнө.
Хэрэв та арилжааны бус өөрийн хэтэвчнээс BEP-20 төрлийн токен (жишээ нь DET) шилжүүлэх тохиолдолд танд 0.00026 BNB ( 450төг ) хэрэг болно.
Харин арилжааны систем дахь өөрийн данснаас BEP-20 төрлийн токеныг өөр хаяг руу шилжүүлэх тохиолдолд тухайн биржийн ханшаар тооцож төлнө.

Wallet - Хэтэвч

Өөрийн токеноо хянаж орлого зарлага хийх зориулалттай өндөр нууцлал бүхий үйлчилгээ.

Paper wallet - Цаасан хэтэвч

Та урт хугацаанд койноо хадгалхаар шийдсэн бол шинэ данс үүсгэж койн, токенуудаа тухайн дансруу шилжүүлээд түрхүүр кодыг цаасан дээр хэвлэж хадгалах арга юм.

ERC-20 Address

0x............ гэсэн үсгээр эхэлсэн 0-9a-f том жижиг үсэг тооноос бүрдсэн 42 тэмдэгт байна. BEP-20 хаяг мөн адил бүтэцтэй байна. Та өөрийн нэг хаяг дээр хэдэн ч төрлийн токен эзэмших боломжтой.

HODL

Койн/Токен гаргагчаас эзэмшигч нарт зориулсан үйлчилгээ бөгөөд та тодорхой хугацаанд койноо түгжүүлээд урамшуулал авах хөтөлбөрийг HODL гэж нэрлэнэ.

Airdrop

Койн/Токен гаргагчаас эзэмшигч нарт зориулсан үйлчилгээ бөгөөд бүх эсвэл тодорхой нөхцөл хангасан хэрэглэгчийн түрийвч руу койн нэмж өгөх маркетингийн үйл ажиллагаа юм.

Burn - Шатаах

Койныг түгжээтэй хаяг руу шилжүүлэх үйлдэл. (0x000000000000000000000000000000000000dEaD) өнөөдрийн байдлаар энэ хаяг дээр 1.3 тэрбум $ үнэ бүхий токенууд устгалд орсон байна. токен гаргагч нь эрэлтийг нэмэгдүүлэх болон бусад зорилгоор токенийг устгалд оруулдаг.

Copyright © 2022 Digital Exim llc